dsfasdfas dfasdf asdfasdfasdfasdf asdfasdfasdfasdf asdfasdfasdfasdf asdfasdfasdfa afdasdfasdfadfafsdddddddddd |
Галдан бошигт хаан
Thursday, May 13, 2010
Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хөвгүүн Сэнгэ хунтайж аавынхаа хан орыг залгамжилсан боловч эцэг нэг, эх ондоо ах нарынхаа гарт зэрлэгээр алуулав. Энэ Сэнгэ бол Галдан бошигтын төрсөн ах бөгөөд тэдний эх Юм Ага бол Хотогчин хунтайжийн гуравдугаар хатан байсан бололтой. Сэнгэ ханыг алсан Цэцэн тайж, Зодов баатар нар хунтайжийн их хатны хөвгүүд байсан юм. Яагаад ч юм Эрдэнэбаатар хунтайж хатдынхаа хөвгүүдээс Юм Агагийн хөвгүүдийг ихэд тоон нэгийг нь хувилгаанаар тодруулж Түвдэд суулгаад, нөгөөд нь хан ороо залгамжлуулсан нь цаанаа учиртай байсан бололтой. Сэнгийг алагдахад түүний хөвгүүн Цэвээнравдан нас бага байсан тул Галданг Түвдээс дуудаж хан ор суулгасан нь ч энэ учир жанцангийн нэгэн хэсэг биз ээ.
Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг өөрийн хатан болгож, тархай бутархай баруун монголчуудыг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон юм. Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх монгол үндэстнийг нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа. Үүний тулд тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв. 1686 он гэхэд Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хотууд атгагдсан байлаа. Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт байв.
Тэрээр Оростой дипломат бодлого явуулж, худалдаа хийж, элчин төлөөлөгч солилцох бодлого барьсан юм. Энэ бол бүүр ааваас нь уламжилсан найрсаг харилцаа байсан юм. Орос, Хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор түүний хувьд таатай нөхцөл бүрдсэн байв.
Түүний намтрын хамгийн ойлгомжгүй хэсэг нь Халхтай явуулсан харилцаанд байдаг. Энгийн учирзүйн үүднээс авч үзвэл Ойрд, Халх хоёр бусдаас хамгийн сайн ойлголцож болмоор. Харамсалтай нь нөхцөл байдал, түүхэн үнэн тийм биш байв. Өндөр гэгээнтэй түүний харилцаж байсан тухай олон мэдээ түүхийн сурвалжуудад бий. Ер бусын найрсаг, дотно байдлаар элч төлөөлөгч солилцож, ярилцаж байсан яриа хэлэлцээнүүд нь түүхэн баримтанд тодорхой үлдсэн бий. Чухам юун дээр зөрчилдөж, юун дээр үл ойлголцож байсныг нь одоо хэр эрдэмтэд ч сайтар нотлож чадаагүй юм. Чухамдаа Өндөр гэгээний дүү Түшээт хан Чахундорж л эдгээр их хүмүүсийн хооронд хэрүүлийн алим чулуудаж байсан гэж үздэг. Энэ нь ч үнэн байж болох талтай. Түшээт хан Гомбодорж 1655 онд таалал болсон нь Халхын улс төрийн байдалд эргэлт гарахад хүрсэн эмгэнэл болсон гэж түүхчид үздэг. Өндөр гэгээн Занабазар, Чахундорж нарын эцэг Гомбодорж харин ухаатай хүн байлаа. Тэр Ойрадоос хатан буулгаж эртнээс уламжилсан өс хонзонг аргацаан тайтгаруулж байсан баримт бий. Харин түүний хүү Чахундорж эртний тэр өс хонзон дээр, эмэг эхийнхээ өслийг өшиж Галдан бошигт хаантай үл найрамдахын бодлого баримталсан юм. Өндөр гэгээн энэ эвдрэлийг зохицуулахыг ихэд хичээж байсныг түүхэн баримтууд нотлодог. Гэвч тэр яаж ч чадаагүй билээ. Халх, Ойрадын хооронд их тулалдаан эхэлж, энэ тэмцэлд Манж Чин Улс, Түвдийн шарын шашны тэргүүнүүд аймшиггүйгээр оролцож Монголын хүчирхэг угсаатныг өөрсдөөр нь өөрсдийг нь доройтуулсан гашуун түүхтэй.
Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авчирсан юм. Энх-Амгалангийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш дутаажээ. Туулын хөвөөнд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000, Энх-Амгалангийн манж, монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэж Баабар бичсэн нь бий. Энэ бол 1696 он билээ. Ялагдсан Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан эцсийг нь үзэхээр араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.
Галдан бошигт хааныг Халхад дайтаж явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн хаан ор суужээ. Үүнийг Манж Чин Улс, Орос дэмжсэн байдаг. Ингэснээр Галдан хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм. Амьдралынхаа сүүлчийн жил орчмын хугацааг зугтан дутаах байдалтай явж өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм. Тэрээр дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.
111
Wednesday, April 7, 2010
Одоо гэвэл их зам бараадан бээвийж зогсоо хүн шиг. Замаар есөн өнгийн түмэн хэлийн хүн зон тасралтгүй хөлхөж зарим нь цахарын их говийг хэрхэн туулна даа гэхээс бяцхан зүрхшээн халиран ахуйд тэр элсэн далайг нэгэнт туулаад ирчихсэн зарим нь өөр өөрийн хэлээр өвөр зуураа бардам амгалан ярилцан Жанчхүү хотыг зорино.
Энэхүү хөлхөгч түмэн амьтан надад ч ямар хүртээл байх билээ дээ гэх шиг анир гүмхэн байдаг зуу зуун гудамжуудаас Тайвас үндсэн тэжээлээ олж хот хэмээх ахадсан нэрийг тахир махир гудамжууддаа томдсон пайз мэт зүүх авай . Хал балгүйхэн шиг тийм нэгэн гудамжинд нь Ван-Жэ-Шин нэрт бөгтөр өвгөн гудамж шигээ нам гүмхэн сууна . Өвгөний хэдэн настайг хөршийнхөн нь ч мэдэхгүй . Өвгөн өөрөө ч насаа мартсан мэт байдаг бөлгөө.
Зарим өглөө арай ядан гэлдэрч хашаанаасаа гараад өмнөх байшингийнхаа ар руу ганхан гунхан шээж зогсохыг нь үзсэн хөршүүд нь “Өвгөн өнөөдөр л салхинд түлхүүлж унаад дахин босохгүй нь дээ” гэж бодоцгоосноо өвөр зуураа сэм ярилцана . Өвгөн ч ганхан гунхан салдираглан гэлдэрсээр тагзандаа ороод таг болно . Тэгснээ ганц хоёрхон хоногийн дараа гэнэт жороо орсон луус шиг их л жавхаалаг болчихсон чихэр түрхмэлтэй жимс ачсан явган тэрэг түрээд төв замын зүг шоорогонон алхахдаа болоо ч үгүй дуу аялчихсан явах нь сонсогдоно . Өвгөнийг ийнхүү сэргэх бүрийд хавийн хүүхэд багачууд гэр орноосоо дүүлэн гарцгааж гудамж дүүрэн дуу шуугиан үүсгэн нам гүм орчныг амилуулах авай . Хүүхдүүд өвгөнийг бүчин
- Өвөө өвөө саранд хүрэхэд хэцүү юү гэж шуугилдахад өвгөн инээмсэглэн
- Хай , тэр ч гайгүй шүү . Сайн алхвал жилдээ хүрчихнээ гээд үнэхээр л саранд хүрчихэе хэмээн шийдэж явах мэт эрмэг алхана .
- Өвөө өвөө өвгөн болох хэцүү юү гэцгээхэд нь өвгөний алхаа дахин хүндэрч тэргүүн гудайлгаад
- Хай , тэр харин хэцүү шүү . Зуун жил алхаад ч барахгүй дээ гээд дуугаа хураана . Гудамжны үзүүрт хүрээд хүүхдүүд гараа даллан үлдэцгээж өвгөн муу тэргэнцрээ харжигнуулан цааш одох авай . За тэгээд өвгөнийг орой харьж ирэхэд өдөржин харуулдсан хүүхдүүдийн нар ганц гарч бөөн л найр наадам хөл хөгжөөн үүснэ . Өвгөн тэдэнд аагтай ногоо жигнэсэн будаанаас өгсүүлээд чихэр жимсийг өч төчнөөнөөр нь авчирч өгнө . Наймаачид төв зам бараадан өдөржин зогсоцгоохдоо бүгд л бүрмэл жимс заравч оройдоо мөнөөх жимсээ тэрэг тэргээр нь түрэн урам муутай ирэх атал өвгөн тийм биш юм . Авч явсанаа бүгдийг нь зарчихаад ирэх төдийгүй
- Айдаа наймаа гэдэг нүүрийн буянтай хүний ажил шүү гэж алиална .
Зарим залуус түүнийг бүчин шавж
- Та өөр ашигтайхан наймаа хийгээч мөнгийг ч уут уутаар нь олно доо гэлцэхэд өвгөн толгой сэгсэрч
- Мөнгө зоос гэдэг нас насаар, заяа заяагаар олддог эд шүү. Миний нас заяанд энэ нь болноо гэнэ .
Өвгөн ийнхүү сэргэлэн жавхаалаг болсон нэгэн өдрөө гудамжны үзүүрийн хоолны газар өөрөөсөө хэдэн үе дүү идэр хүдэр харцуулыг тойруулчихсан өмнөө тавьсан жүнзтэй хатуу архинаас хаад нэг балган жаргаж ам халмагц
- Би чинь уг нь Хорчин хүн шүү дээ гэж айлдахад цугласан харцуулын чих дэлдийж
- Тэр Хорчин гэдэг чинь юу байнаа гэлцэн гайхацгаалаа .
Тэдний тийнхүү юү ч мэддэггүйд нь өвгөн эрдэн соосойж
- Хорчин гэдэг чинь Монгол угсгаа даа . Чингис хааны дүү хавт Хасарын удам дамжсан голомт байгаа юм . Тэр хавт Хасарын цус одоо миний судсаар гүйж байгаа нь энэ гээд чөргөр бугуйгаа гарган гурийсан хөх судсаа үзүүлмэгц бах нь ганц ханах мэт улаан буйлаа гялалзуулан хөхөрнө . Харцуул ч хөхрөлдөж
- Та ч бас Хасар тийм биз гэлцэхэд
- Хай би бишээ . Би гэдэг соёлын хувьсгалд нүдүүлж үндэс нь суларсан муу хэрзгэр өвгөн Ван-Жэ-Шин шүү . Харин Хасар бол баатар эр . Ах Чингис хаантайгаа дэлхийн талыг эзэлсэн ойгүй бяртай хүн юм гэнэлээ гээд чимээ алдан тонгойход нь нэг эр их л хэрсүүрхэн бодож бодож
- Аа ... Тийм тийм ...Тэр чинь Тайзу хаан , агуу их хаан байна шүү дээ . Юуны чинь Хорчин байхав дээ . Өмнө зүгийн хүн . Дэлхийн тал гэдэг чинь харин үнэн байна . Дэлхийн тал нь дундад улс байхгүй юу . Тийм биз гэхэд өвгөн толгой сэгсэрч
- Чи даанч юу ч мэдэхгүй байна даа гэсэн авч тэр балчир эрийн ам мэдэн бурсаныг буцаачих барим тавим ганц ч үг олж чадсангүй .
Манан будан дунд сүүмийн байх шиг санагдагч олон жилийн өмнө эцэг нь өөд болохдоо
- Чи бол Хорчин хүн юм шүү . Чиний эцэг дээдэс бол ах Чингистэйгээ цуг дэлхийн талыг эзлэлцэж явсан баатар эр хавт Хасар юм шүү дээ гэсэн бүдэг бадаг сураг хэлээд л тэнгэрийн орондоо заларч одсон бөлгөө . Ван-Жэ-Шин идэр залуудаа энэ тухай олныг бодож явсангүй . Харин өтөлж нас дарах тусам яагаад ч юм энэ тухай дахин дахин бодогдоод байх болсон учрыг сая ухаарч эцгийнх нь хэлсэн хэдхэн үгээр түүний судас лугшиж байхыг гэнэтхэн энэ өдөр анзаарч уусан архиндаа маналзан уурсаж
- Та нар бол боолууд . Миний нутагт хариас шаахайгаа үүр ирсэнээс өөр юу та нарт байгаа юм . Энэ бол хавт Хасарын эзэмшил газар . Муусайн илжигнүүд зайлцгаа . Миний эцэг дээдсийн хөлийн улыг та нарын эцэг дээдэс долоож явсан юм . Би бол угсаа залгасан нутагтаа суугаа Монгол Хорчин хүн гээд хашгирчихсан нь харцуулын уурыг улайссан төмрийг усанд дүрэх мэт шархийлгэн хөдөлгөж орхижээ . Тэд чанга чангаар хашгиралдан ээлж дараалан босож ирэн
- Чи тэгвэл яагаад Хасар овогт биш Ван овогт юм . Чиний чих илжигний чих биш гэх үү гэлцэн ам уралдуулан загнаж гарчээ . Зөвхөн загнаад зогссонгүй
- Чи дундад улсын газар нутгийг юу юу гэж бурна гэнээ . Чиний атигар хөлд энэ газар гишгэх сөөм эрх олдож байгаа нь их юм . Яана гэнээ чиний дээдэс бидний дээдсээр улаа долоолгож явсан юм бол одоо чиний нохой хэлээр хөлөө долоолгоно доо хэмээн омогдож гутлаа тайлцгаан өвгөнийг нэвширтэл нь балбаж бодлогогүй цуурсан хэлээр нь шивэртэй хөлнүүдээ уйдатлаа долоолгожээ . Тэдний уур дундрахыг хүлээлзнэн бөндөгнөж байсан хоолны газрын эзэн өвгөн данжаад нэвширтлээ нүдүүлсэндээ гоморхон уйлж хэвтсэн өвгөнийг өндийлгөн гэрт нь хүргэж өгөхөөр хөтлөн гарлаа . Зам зуур өвгөн ихэд гутран уйлж
- Тэд яагаад намайг ойлгосонгүй вэ? Би тэдэнд үнэн юм ярьсан шүү гэж гомдоллосонд хоолны газрын эзэн түүнийг тайвшруулах гэхдээ
- Хай чи бурууг хийсэн шүү . Манай энд гуаньдун хүн , шандун хүн бүгд байна . Тэд харин чам шиг аашлаагүй за хэвтэж амардаа гээд гарч явжээ .
Өвгөнд бол нэг их өндөр газраас цасаар шуурсан нүцгэн талд унаад хариугүй муу бутнаас зуураад хэвтэж байгаа хүн шиг нэн ч гунигтай байлаа .
Цас хялмаалсан нэг өдөр өвгөн гарч шээсэнгүй . Хөрш нь орж үзвэл өвгөн тэнгэрт халиад орны нь өмнөх явган ширээн дээр нэгэн бичиг үлдсэнийг монгол хэлнээ буулгавал
– Миний Хорчин цус царцлаа гэсэн байжээ .
Өвгөнийг өмнөт нутгийн хүн оршуулдаг заншлаар дуу чимээ багатай авч цаас хүж шатаан ёслол дутаалгүй нутаглуулав . Түүний хэдэн настайг хэн ч мэдээгүй төдийгүй энэ нутагт
- Би Хорчин хүн гэх мэтийн элдвийг ярих хүн дахиж нэг ч гараагүй билээ .
1
Команд | |
Accessibility Controls | access.cpl |
Accessibility Wizard | |
Add Hardware Wizard | |
Add/Remove Programs | appwiz.cpl |
Administrative Tools | control admintools |
Adobe Acrobat (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | acrobat |
Adobe Designer (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | acrodist |
Adobe Distiller (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | acrodist |
Adobe ImageReady (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | imageready |
Adobe Photoshop (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | photoshop |
Automatic Updates | wuaucpl.cpl |
Bluetooth Transfer Wizard | fsquirt |
Тооны машин | calc |
Certificate Manager | certmgr.msc |
Character Map | charmap |
Check Disk Utility | chkdsk |
Clipboard Viewer | clipbrd |
Command Prompt | cmd |
Component Services | dcomcnfg |
Computer Management | compmgmt.msc |
Control Panel | control |
Цаг, өдрийн тохиргоо хийх хэсэг | timedate.cpl |
Device Manager | devmgmt.msc |
Direct X Control Panel (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | directx.cpl |
Direct X Troubleshooter | dxdiag |
Disk Cleanup Utility | cleanmgr |
Disk Defragment | dfrg.msc |
DDE Shares | ddeshare |
Disk Management | diskmgmt.msc |
Disk Partition Manager | diskpart |
Display Properties | control desktop |
Display Properties | desk.cpl |
Display Properties (Appearance хэсэгт шилжсэн байгаагаар харуулна) | control color |
Dr. Watson System Troubleshooting Utility | drwtsn32 |
Driver Verifier Utility | verifier |
Event Viewer | eventvwr.msc |
Files and Settings Transfer Tool | migwiz |
File Signature Verification Tool | sigverif |
Findfast | findfast.cpl |
Firefox (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | firefox |
Folders Properties | control folders |
Fonts | control fonts |
Fonts Folder | fonts |
Free Cell Card Game | freecell |
Game Controllers | joy.cpl |
Group Policy Editor (зөвхөн XP Professional хувилбарт) | gpedit.msc |
Hearts Card Game | mshearts |
Help and Support | helpctr |
HyperTerminal | hypertrm |
Iexpress Wizard | iexpress |
Indexing Service | ciadv.msc |
Internet Connection Wizard | icwconn1 |
Internet Explorer | iexplore |
Internet Properties | inetcpl.cpl |
Internet Setup Wizard | inetwiz |
IP Configuration (Display Connection Configuration) | ipconfig /all |
IP Configuration (Display DNS Cache Contents) | ipconfig /displaydns |
IP Configuration (Delete DNS Cache Contents) | ipconfig /flushdns |
IP Configuration (Release All Connections) | ipconfig /release |
IP Configuration (Renew All Connections) | ipconfig /renew |
IP Configuration (Refreshes DHCP & Re-Registers DNS) | ipconfig /registerdns |
IP Configuration (Display DHCP Class ID) | ipconfig /showclassid |
IP Configuration (Modifies DHCP Class ID) | ipconfig /setclassid |
Java Control Panel (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | jpicpl32.cpl |
Java Control Panel (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | javaws |
Keyboard Properties | control keyboard |
Local Security Settings | secpol.msc |
Local Users and Groups | lusrmgr.msc |
Logs You Out Of Windows | logoff |
Malicious Software Removal Tool | mrt |
Microsoft Access (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | access.cpl |
Microsoft Chat | winchat |
Microsoft Excel (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | excel |
Microsoft Frontpage (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | frontpg |
Microsoft Movie Maker | moviemk |
Microsoft Paint | mspaint |
Microsoft Powerpoint (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | powerpnt |
Microsoft Word (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | winword |
Microsoft Syncronization Tool | mobsync |
Minesweeper Game | winmine |
Mouse Properties | control mouse |
Network Connections | control netconnections |
Network Connections | ncpa.cpl |
Network Setup Wizard | netsetup.cpl |
Mouse Properties | main.cpl |
Nero (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | nero |
Notepad | notepad |
Nview Desktop Manager (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | nvtuicpl.cpl |
Object Packager | packager |
ODBC Data Source Administrator | odbccp32.cpl |
Netmeeting | conf |
On Screen Keyboard | osk |
Opens AC3 Filter (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | ac3filter.cpl |
Outlook Express | msimn |
Paint | pbrush |
Password Properties | password.cpl |
Performance Monitor | perfmon.msc |
Performance Monitor | perfmon |
Phone and Modem Options | telephon.cpl |
Phone Dialer | dialer |
Pinball Game | pinball |
Power Configuration | powercfg.cpl |
Printers and Faxes | control printers |
Printers Folder | printers |
Private Character Editor | eudcedit |
Quicktime (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | QuickTime.cpl |
Quicktime Player (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | quicktimeplayer |
Real Player (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | realplay |
Regional Settings | intl.cpl |
Registry Editor | regedit |
Registry Editor | regedit32 |
Remote Access Phonebook | rasphone |
Remote Desktop | mstsc |
Removable Storage | ntmsmgr.msc |
Removable Storage Operator Requests | ntmsoprq.msc |
Resultant Set of Policy (XP Prof) | rsop.msc |
Scanners and Cameras | sticpl.cpl |
Scheduled Tasks | control schedtasks |
Security Center | wscui.cpl |
Services | services.msc |
Shared Folders | fsmgmt.msc |
Shuts Down Windows | shutdown |
Sounds and Audio | mmsys.cpl |
Spider Solitare Card Game | spider |
SQL Client Configuration | cliconfg |
System Configuration Editor | sysedit |
System Configuration Utility | msconfig |
System File Checker Utility (Scan Immediately) | sfc /scannow |
System File Checker Utility (Scan Once At Next Boot) | sfc /scanonce |
System File Checker Utility (Scan On Every Boot) | sfc /scanboot |
System File Checker Utility (Return to Default Setting) | sfc /revert |
System File Checker Utility (Purge File Cache) | sfc /purgecache |
System File Checker Utility (Set Cache Size to size x) | sfc /cachesize=x |
System Information | msinfo32 |
System Properties | sysdm.cpl |
Task Manager | taskmgr |
TCP Tester | tcptest |
Telnet Client | telnet |
Tweak UI (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | tweakui |
User Account Management | nusrmgr.cpl |
Utility Manager | utilman |
Windows Address Book | wab |
Windows Address Book Import Utility | wabmig |
Windows Backup Utility (Програм суулгасан тохиолдолд ашиглана) | ntbackup |
Windows Explorer | explorer |
Windows Firewall | firewall.cpl |
Windows Magnifier | magnify |
Windows Management Infrastructure | wmimgmt.msc |
Windows Media Player | wmplayer |
Windows Messenger | msmsgs |
Windows Picture Import Wizard (Вэб камер холбоотой үед) | wiaacmgr |
Windows System Security Tool | syskey |
Windows Update Launches | wupdmgr |
Windows Version (to show which version of windows) | winver |
Windows XP Tour Wizard | tourstart |
Wordpad | write |
Resource
About me
Total Pageviews
You can replace this text by going to "Layout" and then "Page Elements" section. Edit " About "
You can replace this text by going to "Layout" and then "Page Elements" section. Edit " About "
Ads 468x60px
Popular Posts
-
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин ...
-
Дуудагдах цонх Команд Accessibility Controls access.cpl ...
-
Умар зүгээс Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэт их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу хар...
-
Дуудагдах цонх Команд Accessibility Controls access.cpl ...
-
Дуудагдах цонх Команд Accessibility Controls access.cpl ...
-
dsfasdfas dfasdf asdfasdfasdfasdf asdfasdfasdfasdf asdfasdfasdfasdf asdfasdfasdfa afdasdfasdfadfafsdddddddddd
-
sdfg sdf g sdf g sdfgsdfg sdfgsdfgsdf